Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ

Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ

ИТХ-ын даргын мэндчилгээ

2017-04-11

             Дунлговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ-ын цахим хуудсанд саатан зочилж байгаа та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
             Нутгийн удирдлагын шинэчлэлийн гол үзэл баримтлал нь  манай улсад анх удаа нутгийн өөрөө удирдах ёсыг  хуульчлан хүлээн зөвшөөрсөнд оршдог бөгөөд Үндсэн хуулиар хүлээн зөвшөөргдсөн нутгийн өөрөө удирдах ёс нь  хууль дээдэлсэн Монголын төрийн салшгүй үндсэн  хэссэг юм. 
          Ийнхүү Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсэгрийн нэгжийн  удирдлага нь  нутгий өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээрр хэрэгжинэ гэсэн үндсэн хуулийн заалт өнөөдөр бодитойгоор хэрэгжиж иргэд өөрийн орон нутгийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх бололцоогоор хангагдсан юм. 
           Нутгийн зон олны итгэлийг хүлээж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад сонгогдсон иргэдийн төлөөлөгчид бид мэдлэг чадвар , ур ухаанаа дайчлан сум орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг зөв тодорхойлоход анхаарч иргэд та бүхний оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах болно. 
    Ингээд сум орон нутаг маань өдрөөс өдөрт  өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал  амжилт бүтээлээр дүүрэн эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

                                                                                                      Хүндэтгэсэн :
                                                                           Баянжаргалан сумын ИТХ-ын дарга    Э.Дашдамба 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%