Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Хүрэлхүүгийн Болдбаатар удирдан явууллаа.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Дүүнзориг овогтой Эрдэнэбат төлөөлөгчдийн 60 хувийн саналаар улиран сонгогдлоо.
Сумын Засаг даргааар Оюуны Ууганбаатарыг 100 хувийн саналаар дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг төлөөлөгч Д.Эрдэнэбат, М.Мөнгөнхуяг, Б.Пүрэвбаяр, Д.Түвшинбаяр, О.Оюунбат нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.