Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ

Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-12-20

умын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан 12 дугаар сарын 19-ний өдөр 80 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын ЗДҮАХ-ийг хэрэгжүүлэх 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт
2. Сумын 2024 оны төсвийг хэлэлцэн батлах
3. ОНХС-ийн 2023 оны үйл ажиллагааны хэрэгжилт, 2024 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалт
4. Төсөвт байгууллагуудын зарим эд хөрөнгийг данснаас хасах тухай
5. Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
6. Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг танилцуулах
7. Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт хийсэн GGOMAP компанийн ажлын тайлан
8.Орон нутгийн тусгай хэрэгцээнээс газар чөлөөлүүлэх тухай Хан рояал ХХК-ийн хүсэлт/ Тус компани Эрээн уулын орчимд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цаашид авах зориулалтаар 800 га талбайг чөлөөлүүлэх хүсэлт тавьсныг хэлэлцэн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөхөөс татгалзав/
9. Хүнд даацын замын хураамжийн тухай асуудал цаашид авах арга хэмжээний тухай / одоо авч буй хураамжийг 2 талдаа авдаг болох , мөн хураамжийг нэмэх саналыг аймгийн ИТХ-д уламжлахаар шийдвэрлэв/
10. ИТХ-ын 2023 оны ажлын тайлан гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%