Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ

Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2021-11-09

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Сумын ЗДТГ-ынн хог зөөврийн автомашиныг ажиллуулах журмыг хэлэлцэж журмыг дахин сайтар боловсруулан дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэх
2. Сумын өнөөгийн цаг үеийн ажлын тухай сумын засаг дарга дараах чиглэлээр мэдээлэл хийлээ. Үүд :
а. Ковид -19 халдварт өвчний нөхцөл байдлын талаар
б. Өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай
в. Хандив тусламжийн зарцуулалтын тухай
г. ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын хэрэгжилтийн байдал
3.Best mine ХХК нь хүрмэн чулууны илэрцтэй Даравгайн хар нэртэй газар базальт үйлдвэрлэхээр Түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 51,84 га талбай бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлүүлэх хүсэлтээ ирүүлсэнийг хэлэлцэн "дэмжихгүй" гэсэн хариуг өглөө.
4. Сумын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч буй Цогтцэций Чойр чиглэлд хүнд даацын автомашинаар нүүрс тээвэрлэж буй замын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай сумын засаг даргын мэдээллийг сонсож :
1. Замаа засаж, замын тэмдэг тэмдэглэгээг хийлгэж, батлагдсан нэг маршрутаар явуулахыг Цогтцэцийгээс Чойр чиглэлд тээвэрлэлт хийж буй ААН-үүд болон орон нутгийн уул уурхайн ААН-үүдийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзалт зохион байгуулж хугацаатай үүрэг өгч ажиллах
2. Хугацаатай үүрэг өгч биелүүлээгүй тохиолдолд тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх
Дээрх хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг 11-р сард багтаан ИТХ-ын Тэргүүлэгчдэд, нийт иргэдэд мэдээлэхийг сумын засаг даргад даалгалаа.
Хуралдаанд хүнд даацын автомашины замын нөлөөллийн бүсийн 23 малчин оролцож санал бодлоо илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%